Товч танилцуулга

Түүхэн хөгжил

Төвийн цэцэрлэг 1974 онд Хүүхдийн Төлөө фондын шийдвэрээр асрамжийн 58-р тусгай цэцэрлэг нэртэйгээр  байгуулагдсан.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 10-р сарын 29-ний 333-р тогтоолоор Хүүхэд асрах байрыг байгуулсан.

Боловсролын Яамны сайдын 1991 оны 7-р сарын 03-ны өдрийн 259-р тушаалаар 58-р тусгай цэцэрлэг, Хүүхэд асрах байрыг нэгтгэж Хүүхэд асран хүмүүжүүлэх төв болгон нэгдсэн удирдлагаар ханган үйл ажиллагаа явуулж ирсэн.

2013 оны 01-р сарын 21-нээс Монгол Улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв,

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09-р сарын 18-ны өдрийн А/130 тоот тушаалаар “Өнөр бүл” хүүхдийн төв болгон хүүхдэд үзүүлэх хөгжил, хамгааллын үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжийг өргөтгөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөр бүл төвийн байр  2013 он

Өнөр бүл төвийн байр

Өнөр бүл төвийн байр  2012 он

Өнөр бүл төвийн байр

Хөгжлийн ордон 2013-12-16-нд ашиглалтанд орсон.

Хөгжлийн ордон

Танилцуулга:

“Өнөр бүл” хүүхдийн төв нь 02-18 насны нийт 155 гаруй бүтэн өнчин, олдмол, хаягдмал , хараа хяналтгүй, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, сэтгэцийн өөрчлөлттэй өрхийн хүүхдүүд өсөж, хүмүүжин, сурч хөгжиж, амьдарч байна.

Эрхэм зорилго:

Хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, оролцоонд тулгуурлан, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, амьдрах ухааны дадал чадвар эзэмшүүлж, хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад оршино.

Зорилт:

-Хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээг үзүүлэх

-Хүүхдийг амьдрах арга ухаанд сургах

-Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээг үзүүлэх

-Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх

-Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих үйлчилгээг үзүүлэх

-Гадаад харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх

utas cardnii zurag 1170 utas cardnii zurag 1275

Хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ:

–          Нийгмийн ажлын үйлчилгээ

–          Сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ

–          Эрүүл мэндийн үйлчилгээ

–          Хууль эрх зүйн тусламж үйлчилгээ

–          Номын сангийн үйлчилгээ

–          Мэдээлэл зүйн сургалт

–          Хичээлийн хоцрогдол арилгах албан бус сургалт

–          Зураг технологи

–          Гар урлалын сургалт

–          Бүжгийн дугуйлан

–          Дуу хөгжмийн дугуйлан

 

Зорилтот бүлэг:

 

utas cardnii zurag 2805

-Бүтэн өнчин

-Хуулиар эцэг, эх байх эрх нь хязгаарлагдсан,

– Эцэг, эх нь хорих ангид хүмүүжиж байгаа,

– Эцэг, эх нь сэтгэцийн өвчтэй,

– Эцэг эх нь хөдөлмөрийн чадвараа 70аас дээш хувиар алдсан иргэдийн болон

– Харж хандах асран хамгаалагчгүй, төрөөс зайлшгүй анхаарал халамж шаардлагатай 02-18 нас хүртэлх хүүхдүүд.

ӨНӨР БҮЛ  ХҮҮХДИЙН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ

СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Сэргээн засах эмчилгээ нь архаг болон суурь өвчлөл, гэмтэл бэртлийн үлдэц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зайлшгүй шаардлагатай, хэрэгцээ өндөр үр дүн  сайтай эмчилгээ байдаг. Үүнээс гадна асрамж халамжийн төвүүдийн хүүхдүүд ихэвчлэн суурь өвчлөлтэй, сэтгэл зүйн хувьд асуудалтай зарим нь хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Жишээ нь манай Өнөр бүл төв нь 02-18 насны 196 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаагаас эдгээр хүүхдүүдэд суурь өвчлөлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүд нилээдгүй байна.  Хөгжлийн бэрхшээлтэй, архаг буюу суурь өвчлөл, гэмтэл бэртлийн үлдэцтэй хүүхдүүдэд олон удаагийн курс эмчилгээ, уйгагүй ажиллагаа шаардлагатай байдаг учраас сэргээн засах эмчилгээний эрэлт хэрэгцээ өндөр байна.

IMG_0400Энэхүү байдлаас үндэслэн Өнөр бүл төв нь дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төв байгуулан, 2015 оны 11-р сарын 13-наас эхлэн өөрсдийн нөөц бололцоон дээр түшиглэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Манай байгууллага өөрийн төвийн хүүхдүүд мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн төвүүд болон Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчлөлтэй хүүхдүүдэд эрүүл мэнд, цаашлаад нийгэм, сэтгэл зүйн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр ажиллахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Монгол Улсын Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдын 2015.12.22-ны өдрийн Дугаар А\162 тоот тушаалаар Сэргээн засах хөгжлийн төв нь бүтэц орон тоогоо шинэчлэн батлуулсан.

Манай Сэргээн засах хөгжлийн төв хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээндээ бүх төрлийн

  • Сэргээн засах эмчилгээнүүд
  • Хөдөлгөөн засал
  • Эмчилгээний биеийн тамир
  • Цахилгаан эмчилгээ
  • Парафин
  • Усан эмчилгээ
  • Халуун жин засал
  • Татлага
  • Уламжлалт анагаах ухааны эмчилгээнээс
  • Зүү (их биеийн, чихний, гарын)
  • Төөнүүр
  • Бариа засал
  • Бумба
  • Сэтгэл заслын эмчилгээ
  • Нийгмийн ажлын үйлчилгээ зэрэг цогц эмчилгээ үйлчилгээ хийгдэж байна.

 

Хаяг : БЗД-ийн 2-р хороо, Цагдаагийн хотхон, АОС-6 тоот буюу 805-р анги руу гэрлэн дохиотой уулзвараар эргээд 3- дахь 3 давхар ногоон байр,

Утас: 88990307, 96094187, 99164252, 98068000